Шууд Chart

Анжелина Жоли "Африк" киног найруулна

2014-09-23 10:20:26

Жүжигчин Анжелина Жоли байгаль, ан амьтан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ричард Ликигийн хулгайн анчидтай хийсэн тэмцлийн  тухай өгүүлэх "Африк" киног найруулахаар гэрээ байгуулсан байна. Кино зохиолыг Форрест Гамп бүтээлээрээ Оскарын шагнал хүртсэн Эрик Рот бичжээ. Лики нь Кенийн байгаль, ан амьтан хамгаалах албаны дарга байсан бөгөөд зааны соёог хууль бусаар худалдаалахыг зогсооход гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн аж.

Тэрээр дархан цаазат газар луу буутай нисдэг тэрэг илгээх зэргээр хулгайн анчидтай хатуу тэмцсэний ачаар Кени улсад заан болон хирсний сүрэг мөхлийн аюулаас аврагджээ. 1989 онд Лики Найроби хотын үндэсний дархан цаазат газарт 12 тонн зааны соёог шатаасан нь олон улсын анхаарлыг татаж байсан юм. 

Жолигийн дараагийн кино болох "Unbroken" энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болох бөгөөд тэрээр одоогоор "By The Sea" киног найруулахын зэрэгцээ нөхөр Брэд Питтийн хамт гол дүрд нь тоглож байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Анжелина Жоли "Африк" киног найруулна  
Үзсэн: 1636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй