Шууд Chart

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын салбар хорооны хурал боллоо

2025-06-05 10:44:31

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах салбар хорооны нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо болон нээлтийн арга хэмжээ хариуцсан багийн ээлжит хурал өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Хурлын үеэр энэ жилийн баяр наадмын зохион байгуулагдах урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын явц, холбогдох төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэн, санал солилцов.

Урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл ажлууд салбар хорооны баталсан төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хэрэгжиж байна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.   


Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын салбар хорооны хурал боллоо  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй