Шууд Chart

Гэр шатаж 5 хүн амиа алджээ

2025-06-05 12:51:42

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 05-ны 01:36 цагт ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай залгаа хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт тус хаягт оршин суугч нэг том хүн, дөрвөн хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Иймд иргэд, олон нийт:
 
-Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,
 
 -Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчийн ачааллыг хэтрүүлэхгүй байх,
 
 -Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,
 
-Чүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших,
 
-Шашны зан үйл хийх, зул барих, ялангуяа нэг удаагийн зул барих үедээ байнгын хяналттай байж эзэнгүй орхихгүй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Гэр шатаж 5 хүн амиа алджээ  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй