Шууд Chart

Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна

2025-06-05 17:50:30

”Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд УНТЭ-д “Тархи, нугасны гүний, төвөгтэй байрлалтай хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ”-г бүрэн нутагшуулахаар БНТУ-ийн КОЧ их сургуулийн эмнэлэг, Американ эмнэлэгүүдэд эмч мэршэжилтнүүдийг сургасан юм.

Багийн бүрэлдэхүүн эх орондоо тархины ховдлын байрлалтай хавдар 5, таламус болон суурийн зангилааны хавдар 7, өнчин тархины (гипофизийн) хавдар 6 тохиолдол, тархины гүний бүтцэд байрласан хавдрын нийт 18 тохиолдолд тус тус мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэн, өндөр хөгжилтэй улсад эзэмшсэн мэс заслын орчин үеийн арга техник, ур чадвараа ашиглан эмнэлзүйн практикт богино хугацаанд бодит үр дүн гаргаж эхлээд байна.

Харин өнөөдөр дээрх мэс засал буюу тархины гүний байрлалтай хавдруудын мэс засалд шаардлагатай технологийг нэвтрүүлж тоног төхөөрөмжийг УНТЭ-д хүлээлгэн өглөө.

 

Тархины гүний бүтцүүдэд хүрэх нь нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй үйлдэл боловч дээрх технологийн дэвшлийг эмчилгээний практикт амжилттай нэвтрүүлснээр оношилгоо, мэс заслын чанарыг шинэ шатанд гаргаж буй үр дүнгийн илрэл юм.

Цаашид тус эмнэлгийн баг хамт олон ийм төрлийн мэс заслыг улам бүр хөгжүүлж, тархины хүнд хэлбэрийн хавдруудад хандалтын илүү аюулгүй, үр дүнтэй аргуудыг нэвтрүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж буйг тус эмнэлгийн удирдлагууд онцолжээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй