
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын автобус төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
BRT буюу Bus Rapid Transit нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. BRT-д зорчигчид хоёр талаараа бууж суудаг, тусгай зориулалтын цахилгаан автобуснуудыг ашигладаг. Мөн автобусны шал, зогсоолын өндөр нь нэг түвшинд байх учир тусгай хэрэгцээт иргэд, өндөр настан, дугуйтай иргэд сууж буухад төвөггүй шийдэлтэйгээс гадна зорчигч зогсоолд орох үедээ төлбөрөө төлөх учир үйлчилгээний дөт, хялбар системийг санал болгодог.
Тусгай замын автобус BRT төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө – Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12,7 км, 17 зогсоолтой барихаар төлөвлөсөн. Өртөө хоорондын зай 700м-1,300м бол дундаж хурд 20-25 км/цаг байна. Өдөрт 25,000-35,000 зорчигч тээвэрлэх энэхүү нийтийн тээврийн төсөл цогцоороо хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэх тооцооллыг гаргажээ.
Төслийн хүрээнд нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээнүүдийн нарийвчилсан тооцоо судалгаа гаргахаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд автобусны буудлын доорх хэсгүүдэд шугам сүлжээг туннелийн системд оруулахаар судалж байгаа ба энэ нь олон улсын засвар үйлчилгээний шинэлэг тогтолцоог монголд нэвтрүүлэхээр зорьж байна.
Улаанбаатарт зорчиж буй автомашины оргил цагийн хурд өнөөдрийн байдлаар 5-7 км/цаг байгаа бол Тусгай замын автобусыг нэвтрүүлснээр автобусны хурд 4-5 дахин нэмэгдэж, 20-25 км/цагийн дундаж хурдтай болох тооцоо гарсан. Дэлхийн 160 гаруй хотод BRT буюу тусгай замын автобусыг өргөнөөр ашиглаж байна.
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна | ||
Үзсэн: 239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.