
Байгаль орчны стандартчиллын техникийн хорооны энэ сарын 3-ны өдрийн /2025.06.03/ хурлаар Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585 стандартыг шинэчлэн баталж, мөрдөхөөр боллоо.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэлд тулгуурласан “Стандарттай байгаль орчны салбар” төлөвлөгөөний хүрээнд “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 4585 стандартыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/03 дугаар тушаалаар байгуулсан.
Улмаар тус ажлын хэсэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Агаарын чанарын зөвлөмжийн дунд хугацааны зорилтот түвшин, Америк, Солонгос, Хятад, Орос зэрэг орны хүрээлэн буй орчны агаарын чанарын стандарттай харьцуулан судалж, нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл зэргийн үзүүлэлтийг шинэчлэн боловсруулсан байна.
MNS 4585 агаарын чанарын стандартыг шинэчлэн батлууллаа | ||
Үзсэн: 264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.