Шууд Chart

ГАВИ-Вакцин дархлаажуулалтын Глобал Альянс байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

2025-06-06 15:45:28

ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат ГАВИ-Вакцин Дархлаажуулалтын Глобал Альянс Байгууллагын Дунд орлоготой улс орныг хариуцсан хөтөлбөрийн багийн ахлагч ноён Тито Рвамушайжа болон холбогдох төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. 

ГАВИ – Вакцин Дархлаажуулалтын Глобал Альянс Байгууллагын зүгээс Монгол Улс нь дархлаажуулалтыг сургуульд суурилан зохион байгуулж байгаа нь сайшаалтай бөгөөд ХПВ-ийн эсрэг вакциныг хүйс харгалзахгүй товлолд нэвтрүүлсэнд баяр хүргэв. 

Мөн Монгол Улсын Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөр нь бүх түвшинд маш сайн бэхэжсэн ба өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, вакцинатор сувилагч нар өндөр ачааллыг үл харгалзан иргэдэд дархлаажуулалтын үйчилгээг хүргэж байгаад талархал илэрхийллээ.

ТНБД Д.Очирбат тус байгууллагаас үзүүлж буй техникийн туслалцаад талархаж буйгаа илэрхийлэн умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахад ХПВ-ийн эсрэг дархлаажуулалт нь чухал ач холбогдолтой авч эцэг эх, асран хамгаалагчдын дунд буруу ташаа мэдээлэл ихээр тарж байгаа нь  дархлаажуулалтын хамралтыг зорилтот түвшинд хүргэхэд нөлөөлж байгаа талаар дурдаж, иргэдийг зөв мэдээллээр тасралтгүй хангах хэрэгцээ байгаа тухай ярилцлаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ГАВИ-Вакцин дархлаажуулалтын Глобал Альянс байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй