
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Х бага хурлыг 2025 оны 06 дугаар сарын 05–06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн бага хуралд 40 улс, 5 олон улсын байгууллагын 250 орчим төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцож, Бага хурал үндсэн таван сэдвийн хүрээнд уламжлалт ба уламжлалт бус аюулгүй байдлын сорилт, боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцов. Мөн тус бага хурлын хүрээнд Засгийн газрын төлөөлөгчдийн буюу Нэгдүгээр сувгийн дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг бага хурлыг хааж хэлсэн үгэндээ “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлын цар хүрээ жил ирэх тусам өргөжин тэлж, аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн тогтвортой яриа хэлэлцээний механизм болж буйг онцлов.
Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм бий болгох асуудлыг чухалчлан анхаарч, улмаар 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлэн, 2014 оноос хойш олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж байна.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал өндөрлөлөө | ||
Үзсэн: 232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.