Шууд Chart

“Кросс Фит-2025” аварга шалгаруулах тэмцээн боллоо

2025-06-08 09:41:02

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Алба хаагчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрүүл амьдралын хэв маяг, дадлыг төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх” зорилтын хүрээнд Монголын кроссфитын холбоотой хамтран анх удаа алба хаагчдынхаа дунд “Кросс Фит-2025” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул нээж үг хэлсэн юм.

Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 25 анги, байгууллагын 144 тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Баг, тамирчид холын зайн гүйлт, гар дээр суниалт, элстэй шуудай зөөх, гийртэй дасгал гурван төрлөөр болон дугуй өнхрүүлэх, хайрцаг давж үсрэлт гэсэн өгөгдсөн дасгалыг хийж гүйцэтгэсэн юм.

Тэмцээний “Тэргүүн байр”-т Дотоодын цэргийн 809 дүгээр анги, “Дэд байр”-т Дотоодын цэргийн штаб, “Гутгаар байр”-т Тусгай ажиллагааны газрын баг тус тус шалгарлаа.


“Кросс Фит-2025” аварга шалгаруулах тэмцээн боллоо  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй