Шууд Chart

ТЦГ: Насанд хүрээгүй хүүхэд автомашин унаж, осол гаргажээ

2025-06-09 08:53:27

Өнгөрөгч амралтын өдрүүдэд насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осолд холбогдсон хоёр  тохиолдол бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар эцэг эх асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж, 1 хүүхдийн амь хохирч, 8 хүүхэд гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн түлхүүрийг ил орхихгүй байх, жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.


ТЦГ: Насанд хүрээгүй хүүхэд автомашин унаж, осол гаргажээ  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй