
Монгол Улсын Шадар сайдтай Говь-Алтай аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газрааас тус аймагт “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 13 алба, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот 697 бие бүрэлдэхүүн, 47 нэгж техникийн техник хэрэгсэл, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг шалгалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн 13 суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах бөгөөд аймаг, сум бүрийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан болзошгүй гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах чадавхыг нэмэгдүүлэх юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Говь-Алтай аймагт "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг” зохион байгуулж байна | ||
Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.