Шууд Chart

"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ

2025-06-10 12:44:14

Улаанбаатар 2040 бодлогын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” дэд төвийг бий болгох гэж байна.

Төслийн талаар "Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар мэдээлэл өгч байна.

Сэлбэ дэд төв нь 45,610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм.  Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 18, км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 40 хувьд 50 га газарт ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.

Сэлбэ төсөл хувийн хэвшилд бизнесийн ашигтай байршлуудыг санал болгож, 2025 оны 06 сарын 09-ний өдрөөс эхлэн албан ёсны сайт selbecity.mn хаягаар олон нийтэд нээлттэйгээр хамтран ажиллах санал, хүсэлтийг хүлээн авч байна. Тодруулбал, төслийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах  саналыг нээлттэй хүлээн авч байгаа юм. ААН-үүд хамтарч ажиллах хүсэлтээ уг цахим хуудаст илгээх юм. Хамтын ажиллагааны журмыг боловсруулж байгаа бөгөөд хувийн компаниудаас 10 хоногын хугацаанд санал авахаар болжээ. 


"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй