
Малчдын амьжиргааны гол үүсвэр болсон мал сүргийг элдэв халдварт, халдваргүй, шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх зорилгоор “Дархан-2025” төслийг эхлүүлж байна. Энэхүү төслөөр Хонгор сумын хоёрдугаар багийн малчин өрхүүдийг хамруулан шимэгч хорхойн халдварлалтын суурь түвшин, төрөл зүйлийг тодорхойлох, олон улсад ашигладаг оношилгооны цомгоор илрүүлэх шинжилгээг хийх, ДЭМБ-аас зөвлөсөн эмчлэн сэргийлэх, эмийн бодисыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэн үр дүнг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан зөвлөмж боловсруулах юм.
Төслийг Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Аймгийн Мал эмнэлгийн газар, Хонгор сумын ЗДТГ хамтран хэрэгжүүлнэ. Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газраас 2023 онд хэрэгжүүлсэн “Дархан-2023” төслийн хүрээнд шимэгчтэх өвчний эсрэг цогц арга хэмжээг лабораторийн шинжилгээний дүнгээр баталгаажуулан үр дүнг гаргахад Орхон сумын Хонгор морьт хэсгийн айл өрхүүдийн мал сүрэгт 5 төрлийн шимэгч хорхой илэрсэн.
Мөн өнгөрсөн онд малаас хүнд халдварладаг зооноз шимэгчлэх өвчин буюу фасциолёз өвчний тандалт судалгааг Хонгор сумын Мухарын голоор зусдаг эрсдэлтэй малчин өрхүүдийн мал сүрэгт явуулахад судалгаанд хамрагдсан нийт малын 61 хувьд тус өвчин илэрч байжээ. Уг үр дүнд үндэслэн “Дархан-2025” төслийг хэрэгжүүлж байна.
Малчид мал бүхий иргэд энэ өвчний тухай мэдлэг мэдээлэл багатай, мал сүрэгтээ эмчлэн сэргийлэх хавар, намрын төлөвлөгөөт арга хэмжээг малын эмчээр хийлгэдэггүй, өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийдэг нь эмчлэн сэргийлэх арга хэмжээг үр дүнгүй болгох гол шалтгаан болдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Малын шимэгчтэх өвчний тандалт судалгаа хийх “Дархан-2025” төслийг Хонгор суманд хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.