
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал явагдана.
Жагсаал тухайн өдрийн 21:00 цагт их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас хөдөлж Энхтайваны өргөн чөлөөгөөр баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Өндөр гэгээн Занабазарын гудамжаар өгсөөд Гандантэгчэнлин хийд хүрнэ.
Хүндэтгэлийн жагсаалын маршрутын дагуу 21:00-22:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Төв шуудангийн уулзвар, Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Гандантэгчэнлин хийд хүртэлх замыг түр хязгаарлах тул иргэд, олон нийт Та бүхэн түр хязгаарласнаас бусад замаар зорчиж, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана | ||
Үзсэн: 359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.