Шууд Chart

"Бөхийн цол дуудаачдын VI уралдаан"-ны шилдэг 10 оролцогч тодорчээ

2025-06-12 09:15:22

Монголын үндэсний бөхийн холбоо, Ховд аймгийн үндэсний бөхийн холбоо хамтран Ховд аймагт зургаадугаар  сарын 10-11-ний өдрүүдэд "Бөхийн цол дуудаачдын VI уралдаан"-ыг зохион байгууллаа.

Энэ жилийн "Бөхийн цол дуудаачдын Улсын VI уралдаан"-д Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Улаанбаатар хотоос 49 оролцогч оролцсон байна.  

Уралдаан гурван үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд төгсгөлийн шатанд шилдэг 10 оролцогч өчигдөр (2025.06.11) зохион байгуулагдах бөхийн барилдааны үеэр бөхийн цол дуудуулж шилдгүүд тодруулжээ.

"Бөхийн цол дуудаачдын VI уралдаан"-ны шилдэг 10 оролцогч

  1. Б.Мягмардорж-Улсын дэд засуул (Өвөрхангай, Богд сум)
  2. Х.Болд-Эрдэнэ ( Ховд, Мөст)
  3. Б.Булгаа- Улсын ахлах засуул (Ховд, Чандмань)
  4. Н.Норовсамбуу-Аймгийн засуул (Ховд, Бүрэн)
  5. Б.Пүрэвтогтох- Улсын дэд засуул (Увс, Хяргас)
  6. Б.Даваасүрэн- Улсын засуул (Ховд, Эрдэнэбүрэн)
  7. Н.Мөнхбат- Улсын засуул (Ховд, Дарви)
  8. Д.Очирхуяг (Архангай, Цэнхэр)
  9. О.Гансүх (Гоьь-Алтай, Тонхил)
  10. Б.Гантөмөр- Улсын засуул (Завхан, Тэлмэн)

"Бөхийн цол дуудаачдын VI уралдаан"-ны шилдэг 10 оролцогч тодорчээ  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй