Шууд Chart

УИХ-ын чуулган 14 цагаас хуралдаж Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ

2025-06-12 12:19:02

Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох холбоотой үйл явц төрийн ордонд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д  гаргаж, холбогдох тогтоолыг төслийг өргөн мэдүүлсэн.

Зургаадугаар сарын 10-нд УИХ дахь  МАН-ын бүлэг хуралдаж, нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд нэр дэвшигчийг дэмжнэ гэдгээ тайлбар сууриа мэдэгдсэн.  Харин УИХ дахь Ардчилсан намыг бүлэг өнөөдөр хуралдаж байна.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Харин УИХ-ын чуулган 14 цагаас хуралдаж Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ.


УИХ-ын чуулган 14 цагаас хуралдаж Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй