
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 12:00 цагт эхэлж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцлээ Түүнийг МАН-ын бага хурал Ерөнхий сайдаар томилуулахаар тогтож, саналаа зургаадугаар сарын 10-нд Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч уг саналыг дэмжих эсэхээ 5 хоногийн дотор УИХ-аар хэлэлцүүлэх хуультай. Үүний дагуу өнөөдөр ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын Төсвийн байнгын хороонд Г.Занданшатарыг танилцууллаа.
Тус хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа нэр дэвшигчид үг хэлж дууслаа. Ингээд санал хураалт явуулж, Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг 84.3 хувиар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулна.
УИХ-ын ТББХ Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ | ||
Үзсэн: 324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.