
Монгол Улсын Шадар сайд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд аймгийн Онцгой комисс, 54 байгууллага, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот 727 бие бүрэлдэхүүн, 58 нэгж техникийн техник хэрэгсэл, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг шалгаж, бэлэн байдлыг дээшлүүллээ.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн 10 сум, 1 тосгонд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар аймаг, сум бүрийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэлийг нэмэгдүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 10 сум, нэг тосгоныг хамруулж байна | ||
Үзсэн: 295 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.