Шууд Chart

“Ус ба цөлжилт: Усны аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг бэхжүүлэх нь” арга хэмжээ боллоо

2025-06-13 14:59:22

ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн 50 жил, Усны шинжлэх ухааны 60 жилийн ойн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын алба, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа БТГ-аас хамтран 2025 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Парис хотноо “Ус ба цөлжилт: Усны аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг бэхжүүлэх нь” тусгай арга хэмжээ зохион байгууллаа. 

Арга хэмжээг нээж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, ЮНЕСКО-гийн Байгалийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Орлогч захирал Лидиа Артур Брито нар үг хэлэв.

Тусгай арга хэмжээнд ЮНЕСКО-гийн удирдлага, гишүүн улсуудын төлөөлөгчид, олон улсын бусад байгууллагын төлөөлөл, усны салбарын судлаачид зэрэг 50 орчим зочин оролцож, цөлжилттэй тэмцэх, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцов.

Тус арга хэмжээ нь усны нөөцийн менежмент, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр бусад улстай туршлага солилцох, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж, Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг хангахад дэмжлэг болов.


“Ус ба цөлжилт: Усны аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг бэхжүүлэх нь” арга хэмжээ боллоо   
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй