Шууд Chart

Монголын тамирчид дэлхийн мастеруудын наадмаас 67 алт, 67, мөнгө, 61 хүрэл медальтай эх орондоо ирлээ

2025-06-14 08:18:09

Тайвани улсад Дэлхийн мастеруудын Х наадам өнгөрсөн сард болоход 107 орны 25 мянга гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас спортын 11 төрөлд 35-90 насны нийт 307 тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсын баг тамирчид тус наадмаас 67 алт, 67 мөнгө, 61 хүрэл медаль хүртсэн амжилт байгуулж, наадамд оролцсон баг бүрэлдэхүүн зургаадугаар сарын 13-нд МҮОХ-ны хурлын танхимд ололт амжилтаа дүгнэлээ.

Тамирчдын онцлох амжилтыг дурдвал, 91 настай, гавьяат тамирчин Ц.Раднаа хөнгөн атлетикийн гүйлтийн таван төрөлд алт, 87 настай Т.Цэрэндолгор шидэлтийн дөрвөн төрөлд алт, дугуйн спортын төрөлд 77 настай Т.Пүрэвдорж гурван алтан медаль хүртжээ.


Монголын тамирчид дэлхийн мастеруудын наадмаас 67 алт, 67, мөнгө, 61 хүрэл медальтай эх орондоо ирлээ  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй