Шууд Chart

Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ-той санамж бичиг байгуулав

2025-06-14 08:19:59

МҮОХ-ны хурлын танхимд зургаадугаар сарын 13-нд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нар "Санамж бичиг" байгуулав. 

Энэ хүрээнд зуны олимпын наадам, өвлийн олимпын наадам, Азийн зуны спортын наадам, танхимын спортын наадам, Азийн залуучуудын наадам болохоос урьтаж хоёр тал харилцан уялдаатай ажиллах, Монголын баг тамирчдын дээрх наадмуудаас өмнө нь гаргасан амжилтыг давуулан биелүүлэхэд анхаарах, оролцогчдын тоог ахиулах, “Бээжин-2008” зуны олимпын наадмаас хойш тасраад буй олимпын алтан медалийг “Лос-Анжелес” зуны олимпын наадмаас хүртэх зорилгыг агуулж байна. 

Мөн “Лос-Анжелес” зуны олимпын наадамд бэлтгэж буй тамирчдын бэлтгэлийн ачааллыг тохируулахад мэргэжлийн байгууллагыг татан оролцуулахыг "Санамж бичиг"-т тусгажээ. Биеийн тамир, спортын улсын хорооноос цаашлаад Монголын үндэсний паралимпын хороотой дээрх агуулгын хүрээнд "Санамж бичиг" байгуулахаар зэхэж байна.


Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ-той санамж бичиг байгуулав  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй