
Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа мянган хүчтэнүүдээ тэргүүлсэн шилдэг бөхчүүдийг 2025 оны 06-р сарын 14-ний өдөр МҮБХ-ны “Дурсгалын батламж”, мөнгөн шагналаар урамшуулна.
Бөхчүүдийн идэвх оролцоо, хичээнгүй зүтгэл, бөхийн уламжлалаа ёс жудгийн дагуу сахиж байгаа нь Монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.
Цаашид энэхүү шагнал нь жил бүр уламжлал болон олгогдох бөгөөд ирэх жилээс МҮБХ-ны Алтан түнш байгууллагуудын шагнал дагалдах болно.
Улирлын шилдгүүд буюу чансаагаар тэргүүлсэн 8 бөхөд батламж, мөнгөн шагнал гардуулна | ||
Үзсэн: 244 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.