Шууд Chart

Нийслэлийн аварга баг өнөөдөр тодорно

2025-06-14 08:25:44

Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд 9 дүүргийн төлөөлөл 9 баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 27 бөх эхний 4 торйгийн барилдаанаа хийгээд байна. Өнөөдөр шигшээ барилдаан буюу нийслэлийн аварга баг, улирлын шилдэг бөхчүүд тодорно.
 
Өнгөрсөн 7 хоногт зохион байгуулагдсан эхний 4 тойргийн дараах байдлаар:
 
-Чингэлтэй дүүрэг 8 даваа 3 ялалттай
-Багахангай дүүрэг 7 даваа 3 ялалттай /1 өнжсөн/
-Багануур дүүрэг 7 даваа, 3 ялалтттай
-Хан-Уул дүүрэг 6 даваа 3 ялалттай /1 өнжсөн/
-Сонгинохайрхан дүүрэг 7 даваа 2 ялалттай
-Сүхбаатар дүүрэг 7 даваа 2 ялалттай
-Налайх дүүрэг 4 даваа 0
-Баянзүрх дүүрэг 3 даваа 0 /1 өнжсөн/
-Баянгол дүүрэг 1 даваа 0 /1 өнжсөн/
 
Харин хувийн дүнг танилцуулбал:
 
1. Улсын заан Б.Батмөнх 4 барилдаж 4 давсан
2. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ 3 барилдаж 3 давсан
3. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун 3 барилдаж 3 давсан
4. Улсын начин Д.Амарсайхан 4 барилдаж 3 давсан
5. Улсын начин Д.Амаржаргал 4 барилдаж 3 давсан
6. Улсын начин Б.Даваа-Очир 3 барилдаж, 3 давсан
7. Улсын начин Л.Энхсаруул 3 барилдаж 3 давсан
8. Аймгийн хурц арслан Н.Амгаланбатаар 3 барилдаж 3 давсан
9. Аймгийн арслан Е.Көптилек 3 барилдаж 3 давсан амжилтаар бусдыгаа манлайлан барилджээ.
 
Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдааны нийт шагналын сан 65,000,000 төгрөг. Хувийн болон багийн дүнг тооцож тус бүрд нь бай шагнал гардуулна. Мөн энэ үеэр улирлын барилдаануудад амжилттай барилдаж чансаагаараа тэргүүлсэн шилдэг 8 бөхөд батламж гардуулна.
 
Хувийн дүн 
 
1. Даваа тус бүрийн шагнал 250.000 төгрөг
2. Хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийн шагнал 5.000.000 төгрөг
 
Багийн дүн
 
1. Түрүүлсэн багийн шагнал 15.000.000 төгрөг
2. Дэд байрт шалгарсан багийн шагнал 10.000.000 төгрөг.
3. Гутгаар байрт шалгарсан багийн шагнал 5.000.000 төгрөг.

Нийслэлийн аварга баг өнөөдөр тодорно  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй