Шууд Chart

Орон сууцны үнэ 14.3 хувиар өсжээ

2025-06-14 13:37:44

Үндэсний статистикийн хороо тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг гаргажээ. Тодруулбал, орон сууцны үнийн индекс 2025 оны 5 дугаар сард 1.29 болж, өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна.
 
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
 
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.49 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 37.3 хувь (1488.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянгол дүүрэгт 3.0 хувь (124.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.57сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.57 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.7хувь (998.0 мянган  төгрөг)-аар  өссөн  нь  хамгийн  өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувь  (311.1мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
 

Орон сууцны үнэ 14.3 хувиар өсжээ  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй