Шууд Chart

Оюутнуудыг ном худалдаж авахыг шаарджээ

2014-09-23 16:15:36

“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль хичээл бүр дээр 25-40 мянган төгрөгийн ном худалдаж авахыг зарим дамжааны суралцагчдаасаа  шаардсан байна. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль  сургалтын төлбөрөө өнгөрсөн жилийнхээс 20-40 хувиар нэмсэн.   Төлбөр нэмсэнтэй холбоотойгоор оюутнуудыг суралцах орчин, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж өгөх учиртай. Гэтэл  ингэж ном худалдаж авахыг байнга шаардаж байна” гэж     Засгийн газрын 1111 төвд иргэн н.Баяр   ханджээ.

 
Түүнчлэн уг сургуулийн талаар сургалтын төлбөрөө нэмсэн мөртлөө үнэтэй сурах бичиг худалдаж авахыг шаардсан дээрх асуудлаар Засгийн газрын 1111 төвд олон иргэн ханджээ. Тэгвэл сургалтын төлбөр төлөхөөс гадна олон хичээл дээр үнэтэй ном худалдаж  авахыг шаардаж байгаа нь зөв үү?  Энэ асуудлын хүрээнд бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөөдрийн 19 цагийн мэдээгээр хүлээн авч сонсоорой. 

Оюутнуудыг ном худалдаж авахыг шаарджээ  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй