Шууд Chart

Орхон гол Хархорин сум, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 15 см давжээ

2025-06-15 13:25:23

Зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эхээр, Хангай нурууны араас усжих Орхон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Дэлгэрмөрөн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон гол Хархорин сум, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 15 см давсан байдалтай байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 16-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын бэлчир, Дарьгангын тал нутгаар бороо орно.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 


Орхон гол Хархорин сум, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 15 см давжээ   
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй