Шууд Chart

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

2025-06-16 12:04:25

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35939 сурагч бүртгүүлжээ. Улсын хэмжээнд шалгалтыг 50 байранд зохион байгуулах юм байна. Үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь улаанбаатар хотод байршина.

Шалгуулагчид https://eyesh.eec.mn/profile/login цахим хуудас руу нэвтэрч "Шалгуулагчийн булан"-д хандан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авна. Математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 минут үргэлжлэх бол үлдсэн долоон хичээлийн шалгалт 80 минут үргэлжилнэ. Шалгалт авах байрын мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас авах боломжтой.

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/ 

  • Түүх – 10:00-11:20
  •  Англи хэл – 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/ 

  • Хими – 10:00-11:40
  • Газарзүй – 13:00-14:20
  • Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/ 

  •   Биологи – 10:00-11:20
  •   Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/ 

  •  Физик – 10:00-11:40
  •  Орос хэл – 13:00- 14:20
  •  Монгол хэл – 16:00-17:20 

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй