Шууд Chart

“Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн баг Завхан аймагт ажиллажээ

2025-06-16 12:55:15

ЭХЭМҮТ-өөс Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сантай хамтран хэрэгжүүлж буй “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн баг Завхан аймагт ажиллажээ. Энэ удаагийн хамтарсан баг нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын чадавхийг сайжруулах зорилготой ба ЭХЭМҮТ-ийн ЭНМЗТ, БМЗТ, МХНТ, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв эмнэлэг, “Эрүүл шүд-эрүүл ирээдүй” ТББ, “Empire” шүдний эмнэлгийн хамт олон оролцсон байна.  Нийт 306 хүүхдэд үзлэг хийж, 48 мэс засал, 126 хүүхдэд шүдний эмчилгээ, 22 хүүхдэд шүдний гажиг заслын зэмсэг хийсэн байна.

Мөн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй болгох нь” сэдэвт 1.5 кредиттэй сургалт зохион байгуулжээ.


“Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн баг Завхан аймагт ажиллажээ  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй