Шууд Chart

Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ

2025-06-16 15:53:02

Монгол Улс энэ онд улсын хэмжээгээр 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбуудай, 17.1 мянган га-д төмс, 16.5 мянган га-д хүнсний ногоо, 144.1  мянган га-д малын тэжээл, 103.7 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 650.1 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2025 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.

Тариалалт зургаадугаар сарын 13-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 431.4 мянган га буюу 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улаан буудай 259.5 мянган га буюу 83.7 хувь, бусад үр тариа 31.3 мянган га буюу 61.9 хувь, төмс 10.2 мянган га буюу 60.2 хувь, хүнсний ногоо 8.4 мянган га буюу 51.2 хувь, малын тэжээл 26.1 мянган га буюу 18.1 хувь, тосны таримал 95.1 мянган га буюу 91.6 хувийн гүйцэтгэлтэй байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй