
Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггер 1947 оны 7-р сарын 30-ны өдөр төрсөн гэдэг. Тэрээр өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэж өнгөрүүллээ. Түүний амьдрал, хөдөлмөрийн замнал нь гайхалтай билээ. Тэрээр 15 настайгаасаа хүчний бэлтгэл хийж эхэлжээ. 1965 онд 18 настай Арнольдод цэргийн албанд татагдан, танкийн механикч жолооч болсноор бие даасан амьдралын гараагаа эхэлсэн юм. Тэрээр цэрэгт байхдаа “Мистер европа” тэмцээнд амжилттай оролцсныг цэргийн удирдлагууд нь өндрөөр үнэлж цэргийн албанаас нь чөлөөлсөн гэдэг. 1967 онд Арнольд Мюхэн явж бодигоор хичээллэж, энэ хоорондоо Дэлхийн мистер болж байжээ.. 22-тойдоо Ертөнцийн мистер цолтой болж, Олимпийн мистер тэмцээнд тэргүүлсэн бөгөөд тус тэмцээнд нийт 7 удаа аваргалжээ.1969 онд "Hercules in New York" кинонд тоголсноор жүжигчин болох уран бүтээлийн гараа нь эхэлж 1982 онд “Konan varvarin" кинонд тоглосноороо холливудын од болсон байна. Түүний тоглосон Конан-Варвар, Терминатор зэрэг кинонууд нь Арнольд Шварценеггерт алдрын оргилд хүрэх бүтээл нь болсон байна. Тэрээр барилгын компанууд болон бизнес шууданд хөрөнгө оруулж маш их ашиг олсноор 30 настай Арнольд саятан болж бизнесын гараагаа амжиллтай эхэлж байжээ. Одоо түүний байгуулсан «Oak Productions» компани нь кино, комекс болон видео тоглоомууд үйлдвэрлэгч компаниудын хувьцаа эзэмшидэг байна. Шварценеггер бодибилдингийн спортоос зодог тайлснаасаа хойш ч олон жилийн турш тус спортын гол нүүр царай болж ирсэн бөгөөд олон ном, сурах бичиг бичиж хэвлүүлсэн байна.Тэрээр Австри-Америкийн бодибилдингч, жүжигчин, бизнесмэн, улс төрч юм. Тэрээр 2003 онд, албан тушаалаасаа эгүүлэн татагдсан Калифорни муж улсын захирагч Грэй Дэвисийн орыг залгах хүнийг тодруулах сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшин ялалт байгуулан, Калифорни муж улсын 38 дахь захирагч болсон байна. 2006 онд дахин сонгогдож, үргэлжлүүлэн ажиллаж байна.
Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггер төрсөн өдрөө тэмдэглэлээ | ||
Үзсэн: 2740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.