
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант, Зүүнбүрэн, Орхон гол Орхон болон Сайхан сум орчмоор мөн Хангай нуруунаас эхтэй Чулуут гол Чулуут сум ормоор усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн.
Маргааш буюу зургаадугаар сарын 18-ны өдөр Чулуут гол Өндөр-Улаан, 19-ний өдөр Орхон гол Орхонтуул сум орчмоор усны түвшин 5-15 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
Зарим голын усны түвшин 5-15 см нэмэгдэх хандлагатай байна | ||
Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.