Шууд Chart

Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ

2025-06-17 15:11:05

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

Тэрбээр “Нийслэлийн мега төслүүдийг ихэвчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа. Тэдгээрээс санхүүжилт, баталгааны асуудлыг шийдэх гурван төсөл байна. Тойрог замын ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Метро, трамвай мөн дууссан. Энэ гурван төсөлд холимог байдлаар санхүүжилт шийдэхээр гадаад, дотоод уулзалтууд хийж байна. Туулын хурдны замын төслийг хот дангаараа дааж байна. Тойрог замын төслийн санхүүжилтийн 15 хувийг хот шийднэ, 85 хувь дээр 10-аас дээш жилийн хугацаатай “Экзим” банкны зээлд Засгийн газрын баталгаа шаардлагатай. Урт хугацаандаа Замын сангийн хөрөнгөөр эргэн төлөлтийг хийх боломжтой. Туулын хурдны зам, Тойрог замыг барьснаар 50 гаруй хувьтай түгжрэлийг бууруулах тооцоолол бий.

Улаанбаатар хот дотооддоо бонд босгож, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 2024-2025 онд шилжих өвөл эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 МВт болж өргөссөн. 2025 оны 12 дугаар сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад ороход энэ өвөл эрчим хүчний тал дээр асуудал үүсэхгүй.  Мөн долоодугаар сард ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг нээнэ. Дулаан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх амин чухал төсөл бол ТЭЦ-5. Одоогоор тендерт дөрвөн компани материалаа ирүүлээд байна” гэлээ.


Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй