Шууд Chart

Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн

2025-06-17 15:39:01

Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй хэмээн дүгнэлт гаргасан буюу дотоодын барилгын компаниудын өрсөлдөөнийг хязгаарласан асуудал байгаагүйг хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэллээ.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар “Намайг хотын даргаар томилогдохоос өмнө хотод нэг ч том төсөл байгаагүй. Хотын дарга болоод Сэлбэ хот төслийн газрыг чөлөөлүүлсэн. Холбогдох хуулийг батлуулсан. ТЭЗҮ-г боловсруулсан. Европын зах зээлд ТЭЗҮ-ээ танилцуулж, хөрөнгө босгосон. Барилгачдын холбооныхныг шаардахад Сэлбэ хотын тендерт дотоодын барилгын компаниудын өрсөлдөөнийг хязгаарласан эсэх асуудлыг шалгуулахыг зөвшөөрсөн. Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй хэмээн дүгнэлт гарсан буюу дотоодын барилгын компаниудын өрсөлдөөнийг хязгаарласан асуудал огт байгаагүй. Сэлбэ хотын ТЭЗҮ дээр хүмүүсийн сонирхоод байгаа бүх тооцоолол, худалдан авах ажиллагааны багц нь ч байгаа. Хамгийн чухал нь Европын зах зээлээс хөрөнгө босгоход хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд ТЭЗҮ дээрээ бүх юмаа багтааж, танилцуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс хотын дарга бүхнийг өөрийнхөөрөө шийдээд байгаа юм байхгүй” гэв.


Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй