Шууд Chart

БНСУ-ын үндэсний олимпын хороотой хамтран ажиллана

2025-06-17 17:08:13

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, ОУОХ-гишүүн Б.Баттүшиг БНСУ-ын үндэсний олимпын хороонд зочилж, ерөнхийлөгч Рью Сүн Мин (Афин 2004 ширээний теннисний олимпын аварга)-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт  хоёр орны дасгалжуулагч, тамирчдын хөгжил, спортын ШУ-ы судалгаа, хөгжүүлэлт, хүний нөөцийн солилцоо зэрэг ажлууд тусгагдсан юм. 

Мөн уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг  Монгол Улс 2030 оны залуучуудын олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөх төлөвлөгөөтэй байгааг дурдан, үүний хүрээнд спортын салбарын дэд бүтцийг сайжруулахад судалгааны чиглэлд хамтран ажиллах, шинэ спортын барилга байгууламжуудыг байгуулахад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Ерөнхийлөгч Рью Сүн Мин энэхүү хамтын ажиллагааны санамж бичгээр хоёр орны соёл, спортын хөгжил улам батжих болсонд баяртай байгааг онцлов.


БНСУ-ын үндэсний олимпын хороотой хамтран ажиллана  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй