
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны зургаадугаар сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 63 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 111 дуудлага хүлээн авчээ.
Тус албанаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”, “Уул уурхайн салбар дахь авлигын эрсдэлийг үнэлэх аргачлал боловсруулж үнэлгээ хийх” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлжээ | ||
Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.