
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хичээлийн төв байр болон өргөтгөлийн барилгыг холбосон хүзүүвч барилга ашиглалтад орлоо.
Тус хүзүүвч нь нийт 273.2 ам.метр талбайтай, тэнхлэгээрээ 26.22 x 140.42 метр хэмжээтэй бөгөөд металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай барилга юм.
Энэхүү бүтээн байгуулалтыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Өлке Констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн хичээлийн төв байр болон өргөтгөлийг холбосон барилга ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.