Шууд Chart

ИСПАНИ: Эрчим хүчний хэрэглээний алдаатай тооцооллын улмаас улс орон даяар цахилгаан тасарсан

2025-06-18 12:36:19

Өнгөрсөн 4-р сард Испани, Португал, Францын зарим хэсэгт бүх нийтээр цахилгаан тасарч, хэсэг хугацаанд эрчим хүчний тогтворгүй байдал үүссэн. Иберийн хойг даяар цахилгаан тасарсан шалтгаан нь тухайн өдрийн цахилгааныг хэрэглээг цахилгаан түгээх компани буруу тооцоолсны улмаас ийм асуудал үүссэн гэж Испанийн засгийн газар мөрдлөгийн явцад дүгнэсэн байна.

Испанийн цахилгаан түгээх Ред Электрика компани 4-р сарын 28-ны өдөр цахилгааны хэрэглээний оргил цагаар буруу тооцоолол хийсний улмаас улс даяар цахилгаан тасарсан гэж Испанийн эрчим хүчний яам тайлбарлаж байна. Тухайлбал тус компанид оргил цагаар хэрэглэгчдийг тогоор хангах хэмжээнд дулааны цахилгаан станцуудаа ажиллагаанд оруулаагүй байжээ. Европ даяар цахилгаан хангамжийг тогтвортой байлгахын тулд цахилгаан хүчдэлийг 50 герцэд барьдаг стандарттай байна. Гэвч тухайн өдөр цөөн тооны станц ажиллаж байсны улмаас хүчдэлийн хэмжээ тогтворгүй болж, цахилгаан хангамж унахад хүржээ. Улмаар ажиллаж байсан станцууд ачааллаа дийлэлгүй унтарч, хэдэн цагийн турш Иберийн хойг даяар тог цахилгаангүй байсан юм.

Олон цаг тог цахилгаан тасарсны улмаас галт тэрэг, цахим мөнгөний машин, цахилгаан шат зэрэг олон хэрэглээ доголдсон. Ийнхүү Иберийн хойг даяар эрчим хүчний доголдол үүсэхэд цахилгаан түгээх компанийн эрэлтээ тооцож чадаагүй шалтгаан буруутан болжээ. Цахилгаан түгээх компаниуд өдрийн цахилгааны хэрэглээний оргил цаг, эрэлтийн өсөлтийг байнга хянаж, тохируулж байх ёстойг харуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИСПАНИ: Эрчим хүчний хэрэглээний алдаатай тооцооллын улмаас улс орон даяар цахилгаан тасарсан   
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй