
Боловсролын үнэлгээ төвөөс Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. БҮТ-ийн ЭШ хариуцсан албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр элсэлтийн шалгалт түүхийн хичээлээр эхэлсэн. Энэ жил Элсэлтийн шалгалтын улс орон даяар нийт 50 төв дээр зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатарт 27 байр, орон нутагт 23 байранд нийт 3000 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Энэ жил нийт 43.318 шалгуулагч бүртгүүлснээс 40 мянга гаруй шалгуулагч шалгалт өгч байгаагаас 3000 гаруй нь өмнөх оны төгсөгчид байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсч буй сурагчдын тоо 42.961 байна. Үүнээс орон нутгийн төгсөгч 21362 байгаа бол хотод 21599 шалгуулагч шалгалт өгч байгаа.
Энэ удаагийн Элсэлтийн шалгалтын математикийн 1000 бодлогыг анх удаа нээлттэйгээр танилцуулж, эндээсээ шалгалт авч байгаагаараа онцлог. Элсэлтийн шалгалтын оноог BI системд байршуулахаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгддөг дүн оноонд дүйцүүлсэн. Монгол хэл бичгийн шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж, 400-гаас дээш оноо авах ёстой. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болоод 3-4 жил болж байна. Дараагийн шалгалтыг ирэх арванхоёрдугаар сард дахин зохион байгуулна.
Д.Энхжаргал: Энэ жил 40 мянга гаруй шалгуулагч шалгалт өгч байгаагаас 3000 гаруй нь өмнөх оны төгсөгчид байна | ||
Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.