Шууд Chart

2028 он гэхэд дэлхийн дундаж температур 1,5 градусын босгыг давж халах магадлал нэмэгдэж байна

2025-06-20 12:20:19

2028 он гэхэд дэлхийн дундаж температур Парисын гэрээгээр тогтоосон 1,5 градусын босгыг давж халахад улам ойртож, ингэж халах хэмжээний хангалттай их нүүрсхүчлийн давхар исэл агаар мандалд ялгарсан байна гэж судлаачид үзэж байна. 2015 онд дэлхийн улс орнууд Парис хотноо чуулж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэн, дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1,5 градусаар нэмэгдвэл далайн түвшин нэмэгдэж, маш их хохирол тарих тул, 1,5 градусаас илүү дулааруулахгүй байх тухай хэлэлцээрт хүрч байсан юм.

Цаг агаар аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1,5 градусаар нэмэгдвэл далайн түвшин нэмэгдэж, эргийн хотууд, жижиг арлын орнуудад аюул тарихаас гадна ган гачиг, хүчтэй шуурга, цаг уурын онц ноцтой үзэгдлүүд илүү хүчтэй явагдана гэж эрдэмтэд тайлбарладаг. Хүн төрөлхтөн одоо ялгаруулж байгаагаасаа 143 тэрбум тонн илүү нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулбал 1,5 градусын босгыг давахад маш амархан гэж үзэж байна.

Одоогийн байдлаар жил бүр 46 тэрбум тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд ялгардаг. Өөрөөр хэлбэл гуравхан жилийн дараа 1,5 градусын босгыг давахаар байна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1,24 градусаар илүү халсан гэж судалгаанд дурджээ. Ингэснээр дэлхийн дундаж температурыг хэмжиж эхэлсэн 150 жилийн өмнөх үеэс хойш арван жил тутам агаарын температур 0,27 градусаар нэмэгдэж ирсэн гэсэн үг юм. Өнгөрсөн онд дэлхийн дундаж температур 1,5 градусын босгыг давж 1,52 градусаар халж, түүхэн дэх хамгийн халуун жил болсон. Гэхдээ энэ онд дундаж температур эргээд үл ялиг буурсан тул урт хугацааны сөрөг нөлөө нь бага мэдрэгдсэн. Парисын гэрээгээр тогтоосон 1,5 градусын босгыг эргэж буцалтгүй давсан байхын тулд дор хаяж 20 жилийн турш дэлхийн дундаж температурын өсөлт 1,5 градусаас давсан байх ёстой байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2028 он гэхэд дэлхийн дундаж температур 1,5 градусын босгыг давж халах магадлал нэмэгдэж байна   
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй