
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн Зорилго 4 буюу Хувийн хэвшил авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага болох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж байна. Арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.3.3-т “Компанийн дотоод орчинд шүгэл үлээх орчны талаарх өөрийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж, бизнес эрхлэгчдэд түгээх” арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Хэдийгээр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Улсын Их Хурлаар батлагдалгүй хойшлогдсоор байгаа боловч шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах үйл ажиллагааны хөрс суурь хувийн хэвшилд бүрдээд эхэлжээ. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахаас өмнө авлигаас урьдчилан сэргийлэх, шүгэл үлээгчийг хамгаалах бодлого, дүрэм журамтай эсэхийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс асууж, шаардах болсон. Зарим үндэсний хэмжээний томоохон компаниуд өрсөлдөх чадвараа сайжруулж, бизнесийн нэр хүндээ хамгаалах зорилгын хүрээнд дотооддоо шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байна. Мөн сүүлийн үед төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд “ISO 37001 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлэх хүрээнд шүгэл үлээгчийг хамгаалах дүрэм журмыг батлан хэрэгжүүлэх болов.
Ажлын даалгаврыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
АТГ: Шүгэл үлээгчийг хамгаалах дүрэм журмыг батлан хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.