
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.20) Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 27 тусгай сан байхаар заасан бөгөөд эдгээрт нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэд, хуулийн этгээдийн нөхөх олговрын санхүүжилтийг шийдвэрлэх сан байдаггүй. Иймд хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор уг хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ | ||
Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.