Шууд Chart

Англи хэлний багш нарыг гадаадад богино хэмжээний сургалтад хамруулахад хамтран ажиллана

2025-06-20 18:03:09

Боловсролын сайд П.Наранбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх гурван чиглэлээр харилцан ярилцлаа. Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгосонтой холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын санхүүжилтээр хэрэгжүүлсэн англи хэлний багш нарыг чадавхжуулах сургалт амжилттай болсныг дурдан цаашид хамтран англи хэлний багш нарыг гадаадад богино хэмжээний сургалтад хамруулах, алслагдсан бүс нутаг дахь цахим орчныг сайжруулах, интернэтийн хурдыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов. 

Түүнчлэн, Багийн баг сургууль байгуулах үйл ажиллагааг 2025 оны 06 дугаар сардаа багтаан эхлүүлэхээр хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулахад санал нэгдлээ. 

Мөн 2025-2027 онд ИБУИНВУ-ын НҮБ-ын Хүүхдийн Сангийн Үндэсний Хорооны 3.9 сая долларын  хөрөнгө оруулалтаар зорилтот орон нутгийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийн ус ариун цэвэр, эрүүл ахуйн  байгууламжийн нөхцөлийг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэх болсныг дуулгалаа.


Англи хэлний багш нарыг гадаадад богино хэмжээний сургалтад хамруулахад хамтран ажиллана  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй