
Дундговь аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, Өлзийт сумын төвөөс хойд зүгт 34 км-т, Дэрт багийн “Хашаатын ханд” гэдэг газар / 45°15'00.0"N 106°19'12.0"E/ 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14:37:52 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өчигдөр 14:42 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Өлзийт, Дэрт багийн Засаг дарга нартай утсаар холбогдон тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, тухайн газарт нутагладаг малчнаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.
Дундговь аймгийн Өлзийт суманд газар хөдөлжээ | ||
Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.