
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Адаг дулаан" гэдэг газар өчигдөр буюу 21-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр /05:40 /цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 12500 га талбай өртсөн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр 08:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 19-нд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжлэх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэлээс сэргийлж, сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа | ||
Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.