
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр (2025.06.22) Улаанбаатарын цагаар 07.00 цагт эхэллээ.
Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санар авах хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өчигдөр (2025.06.21) авсан. Аймаг, сумын сонгуулийн хороодоос сонгуулийн мэдээллийн цахим систем (www.e-election.mn)-д ирүүлсэн мэдээллээр 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 383 (97.2 хувь) сонгогч саналаа өгчээ. Санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.
Нөхөн сонгуулийн санал хураалт Улаанбаатарын цагаар 20.00 цагт дуусах бөгөөд аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, мэдээлнэ.
Таны амьдарч буй орон нутагт нөхөн сонгууль болж байгаа бол https://election.burtgel.gov.mn холбоосоор орж санал өгөх байрныхаа хаягийг мэдэх боломжтой гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ | ||
Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.