Шууд Chart

НҮБ-ын “Төрийн албаны өдөр” өнөөдөр тохиож байна

2025-06-23 11:32:29

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.

Энэ өдрийг тохиолдуулан гишүүн орнууддаа хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.

Төрийн албаны өдрийн зорилго нь улс орны хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг үнэлж цэгнэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр нөлөө, инновацыг хэлэлцэн, сайн туршлагыг түгээх, төрийн байгууллага, албан хаагчдын сайн ажил үйлсийг сурталчлан таниулах, төрийн албаны үе үеийнхний туршлага солилцох, мэдлэг хуваалцах, залуу үеийнхэнд төрийн албанд ажиллах урам зориг өгөх өргөн агуулгатай байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 


НҮБ-ын “Төрийн албаны өдөр” өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй