Шууд Chart

Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна

2025-06-23 11:52:27

Нийслэлийн хэмжээнд гал түймэр, голын усны осол, цаг агаарын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр: Цаг агаарын хэт халалт, хуурайшилтын нөцхөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд 2025 оны гарсаар обьектын гал түймрийн 1551, шар өвсний 270, ой хээрийн гал түймрийн 4, аюулт үзэгдэл ослын 94, усны ослын 7 дуудлага мэдээллээр Онцгой байдлын байгууллага үүрэг гүйцэтгэн хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажилласан байна. Дээрх тоо мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын дуудлага 30 хувиар, обьектын болон ой хээрийн гал түймэр мөн нилээдгүй хувиар өсч, техникийн холбогдолтой ослын дуудлага 60 орчим хувиар буурсан байна.

Онцгой байдлын байгууллагаас гамшиг ослын төрөл бүрээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээгээр зохион байгуулсаар байгаа. Иргэд олон нийтийн хувь хүний буруутай болон санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан гал түймэр, гамшиг осол нэмэгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд тохиолдож байгаа цаг агаарын хэт халалттай холбоотой Улаанбаатар хотын ойролцоох гол, тогтоол ус, цөөрөм руу явж хэсэг хэсгээрээ зугаалах, архидан согтуурах, амралтын өдрүүдэээр голын эргээр гэр бүл хамт олноороо нийлж цуглах зэргээр иргэдийн хөдөлгөөн огцом ихсэж байна. Энэ оны эхний зургаан байдлаар таван иргэн  нас барсан, иргэд олон нийт анхаарал болгоомжтой байхгүй бол энэ тоо нэмэгдэх хандлагабайна.

Нийслэлийн хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамж, нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд  гол усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 9  хэмжээнд зохион байгуулж байна.  Мөн Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй