
Ойрын өдрүүдэд +30 градусыг давж халж, Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер, усны аюулаас сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Иймээс гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэнэтийн үер, усны аюулаас сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.