
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” буюу “ТНАЛТ”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”буюу ТНАЛТ нь бүрэн автомат цогц бүтээн байгуулалт бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авч бутлан ангилж, жилдээ 20 сая тонн нүүрсийг вагонд ачих хүчин чадалтай тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх том оврын технологийн шийдэл бүхий үйлдвэрлэл юм.
ТНАЛТ нь техникийн хүчин чадлын дагуу хоногт буюу 24 цагт нийт 8 цуваа буюу 400 вагон, 800 чингэлэгт 25760 тонн нүүрс ачих боломжтой. Ачилтын хувьд 1 галт тэрэг 58 вагон 116 чингэлгийг 1:30 цагийн хугацаанд ачиж дуусгадаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Энэхүү ТНАЛТ нь экспортын тээвэрлэлтийн зардал болон хугацааг богиносгож Монгол Улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа | ||
Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.