
Узбекистаны нийслэл Ташкент хотод Г.Арзумановын нэрэмжит хөнгөн атлетикийн “С” зэрэглэлийн олон улсын тэмцээн энэ сарын 19-23-ны өдрүүдэд болоход 14 орны 300 гаруй тамирчин өрсөлдлөө.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Жанцандоржийн удирдлага дор Э.Оюундарь, О.Мөнхтүмэн нар уртын харайлт, 3-ын харайлт болон гүйлтийн 200, 400 метрийн зайд оролцов.
Тэмцээний 3-ын харайлтын төрөлд Э.Оюундарь 12.28 метр харайж мөнгөн медаль хүртсэн бол гүйлтийн 200, 400 метрийн зайд О.Мөнхтүмэн улсынхаа дээд амжилтыг шинэчилж, олон улсын хэмжээний мастер цолны болзол хангалаа.
Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Оюундарь нь уртын харайлт болон 3-ын харайлтын Монгол Улсын зургаан удаагийн аварга бөгөөд 3-ын харайлтын улсын дээд амжилтыг эзэмшигч юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Э.Оюундарь Узбекистанаас мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.